Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Голд машинаа угааж байсан хоёр хүний нэг нь живж амь насаа алджээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn, 2018 оны архив зураг ашиглав.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 6 км-т / Дэлгэр мөрөн голд “Сонато-7” загварын суудлын автомашин угааж байсан хоёр хүнээс тус аймгийн Арбулаг сумын харьяат иргэн Б /26 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг аврагчид өчигдөр 18:40 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, 2 автомашин, 1 завьтай 6 км зам туулан 19:01 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 3-4 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж үр дүнд хүрээгүй тул 21:02 цагт аврах ажиллагааг түр зогсоосон байна.

Улмаар өнөөдөр өглөөний 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж осолдсон газраас зүүн зүгт 3 км тус багийн “Улаан байшин” гэдэг газраас 08:22 цагт цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай Онцгой Байдлын Ерөнхий газар мэдээллээ.