Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн байгууллагаас Ж.Тэмүүжин хүүг шагнажээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 7 сарын 25
iKon.MN
 

Усанд живж байсан хүүхдийг аварч, олон нийтийн хайр, хүндлэлийг хүлээгээд байгаа Ж.Тэмүүжин хүүг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс “Авьяас” алтан медалиар шагнасныг өчигдөр гардуулан өгчээ.

Мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс баатарлаг хүүг Батлан хамгаалах яамны харьяа “Шонхор” зусланд амрах эрхийн бичгээр шагнасан байна.

 

Ж.Тэмүүжин хүү өөрийн сонирхлоор усанд сэлж сурсан бөгөөд тэр үед хүүхэд живж байгааг хараад сандарсандаа шууд л усруу орсон тухайгаа ярьжээ.

Сүүлийн үед бороо их орсны улмаас усны түвшин их нэмэгдсэн. Аялж зугаалахдаа хүүхдэдээ тавих анхаарлаа хором ч алдалгүй санаа тавьж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг уриаллаа.


Эх сурвалж: НГБХЗХГ