Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Махны үйлдвэрүүдэд хийж байгаа шалгалт 45 хувьтай байна

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

ХХААХҮЯ, МХЕГ, МЭЕГ, НМХГ-ын хамтран БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан, экспортын эрхтэй 80 аж ахуйн нэгжийн мал төхөөрөх болон дулааны аргаар махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд энэ арын 17-ны өдрөөс шалгалт хийж эхэлсэн.

Одоогоор нийслэлийн хэмжээнд 16 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, импортлогч орны хорио цээр, ариун цэврийн шаардлага хангаж байгаа эсэхийг батлагдсан шалгуураар дүгнэлт өгч, зөвлөгөө өгсөн байна.

Нийслэл, орон нутагт наймдугаар сарын сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх тус хяналт шалгалтын явц одоогоор 45 хувьтай байгаа аж.

 

Эх сурвалж: НМХГ