Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Загитова, Абэ нар Токиод уулзаж, бэлгийн нохойны талаар ярилцжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын уран гулгалтын залуу од Алина Загитоваг Японд зочлох үеэр тус улсын ерөнхий сайд Абэ Шинзо өөрийн өргөөнд хүлээн авч уулзжээ.

Өчигдөр Токиод болсон уулзалтын үеэр Абэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Загитовад баяр хүргэсэн байна.

Мөн тэрээр 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчанд болсон өвлийн олимпийн наадмын аварга болоход нь бэлэглэсэн Акита үүлдрийн гөлгийг амжилттай өсгөж, сургаж байгаа Загитовад талархал илэрхийлжээ.

Олимпийн аварга энэ уулзалтын үеэр Масару нэртэй гөлөг нь хэр том болсныг гэрэл зургаар харуулсан байна.

Масаруг бэлэглэсний хариу талархал болгож Загитова нохойныхоо чихмэл тоглоомыг Абэд бэлэглэжээ.

Японы ерөнхий сайд залуу тамирчныг Масаругийн хамт Акита үүлдрийн нохойны төрөлх нутагт зочлохыг урьж, Загитова урилгыг талархан хүлээж авсан байна.

Эх сурвалж: Russia Today