Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгос өнөөдөр өглөө хоёр пуужин харважээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын дэглэм өнөөдөр өглөө зүүн эргээсээ далайн ус руу хоёр пуужин харвасныг Өмнөд Солонгосын арми мэдээлжээ.

Ямар загварын пуужингуудыг харвасан нь тодорхойгүй байгааг мөн мэдээлсэн байна. Зүүн эргийн Вонсан хот орчмоос харвасан пуужингууд 430 км зам туулж, далайн усанд унажээ.

Сар хүрэхгүй хугацааны өмнө Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр Солонгосыг заагладаг хил дээр уулзаж байв. Зургаадугаар сарын 30-нд болсон энэ уулзалтаар хоёр удирдагч цөмийн зэвсгийн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх талаар тохиролцсон юм.

Энэ уулзалтын үеэр Трамп Умард Солонгосын газар нутагт хөл тавьсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болж байв. 

 

Эх сурвалж: Bloomberg