Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Америкчууд адилхан удирдагчтай болсон Британичуудын зовлонг хуваалцаж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Британийн хамгийн этгээд улс төрч гэгддэг Борис Жонсон дэлхийн тав дахь том эдийн засагтай улсын ерөнхий сайдын суудалд залрах болсон нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Жонсоныг олон талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай адилтгадаг. Тэд адилхан цагаачлалыг эсэргүүцдэг, глобалчлалыг үл ойшоогчид. Этгээд засалттай шаргал үс нь хүртэл тэднийг ижилсүүлдэг.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп шинэ ерөнхий сайдын томилгоог талархан хүлээн авч, Жонсоныг “Британийн Трамп” гэж хүмүүс ярьдагт таатай байдгаа илэрхийлсэн юм.

Тэгвэл Трампыг эсэргүүцэгч Америкчууд сошиал сүлжээнд хоёр удирдагчийг адилтгаж, Британичуудыг егөөдсөн зураг, бичвэрүүдийг олноор нийтэлжээ.

Тэд бичихдээ “Британичуудаа, Бид та нарыг сайн ойлгож байна. Үнэндээ бид ч бас өөрийн удирдагчийг сонгоогүй юм шүү”, “Манай клубт тавтай морил!”, “Танай хүн амын цөөхөн хэсэг нь Британийн Трамп гэгддэг тэнэг Борис Жонсоныг сонгосныг бид ойлгож байна. Эдгээр тэнэгүүд улс орнуудыг маань сүйрүүлчихгүй бол бүгдээрээ хамтдаа энэ хэцүү үеийг даван туулах болно”, “Зүрхний эм, цайгаа сайн нөөцлөөд манай клубт тавтай морил. Ядаж танай хүн ном уншдаг юм байна”, “Галзуучуудын хотод тавтай морил. Та нарыг төвхнөхөөр энд яаж амьдардгийг бид зааж өгөх болно. Бид энд удаж байна” гэх зэргээр хошигножээ.

Эх сурвалж: Mashable