Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

ХБНГУ-ын Элчин сайд Ш.Дуппелийг нутаг буцахын өмнө ГХ-ны сайд хүлээн авч уулзав

ikon.mn
2019 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппелийг нутаг буцахтай нь холбогдуулан долоодугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзав.

Иж бүрэн түншлэлийн харилцаатай Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд Ш.Дуппел ихээхэн хувь нэмэр оруулсанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар талархлаа илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.

 

Элчин сайд Ш.Дуппел ХБНГУ-аас Бүгд Найрамдах Боливи Улсад суух Элчин сайдаар ажиллах юм байна.

 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам