Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

ОБЕГ: “Говь” ХК-ийн 18 настай ажилтан бохир ус дамжуулах станцын худагт нас барсан байсан

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Говь” ХК-ийн бохир ус дамжуулах станцын худагт 18 настай ажилтан нас барсан хэрэг гарчээ.

Онцгой байдлын байгууллагад "Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд “Говь” ХК-ийн бохир ус дамжуулах станцын худаг руу ажилтан болох Баянгол дүүргийн харьяат Л /18 настай, эрэгтэй/ ороод алга болчихлоо" гэсэн дуудлага долоодугаар сарын 24-ний 02:15 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 02:19 цагт очжээ. Аврах ангийн алба хаагчдыг очиход ажилтан бохир ус дамжуулах станцын худагт нас барсан байсан тул цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

 

Эх сурвалж: ОБЕГ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.