Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Говь ХК-ийн ажилтан амь насаа алджээ

ikon.mn
2019 оны 7 сарын 24
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

"Говь" ХК-ийн ажилтан амь насаа алдсан талаар тус компанийн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, Байгаль орчны хэлтсийн дарга А.Цэрэнтогтохтой холбогдож мэдээлэл авлаа.


-Энэ сарын 23-нд хүний амь эрсэдсэн хэрэг болсон байна. Энэ талаар тодруулга өгнө үү?

- Долоодугаар сарын 23-н буюу өчигдөр "Говь" ХК-д ажил үүргээ гүйцэтгэж байсан үйлдвэрийн ажилтан маань харамсалтайгаар эндэж, эрдэнэт хүний амь эрсэдсэн хүнд гарз тохиолоо. "Говь" компанийн зүгээс эрдэнэт хүнээ алдсан ар гэрийнхнээс уучлалт хүсэж, гүн эмгэнэл илэрхийлж байна.

Тухайн өдөр Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын ерөнхий газраас ажлын байранд үзлэг, шалгалт хийсэн ба хуулийн байгууллага шалтгааныг тогтоож, дүгнэлт гаргасны дараа үнэн бодит мэдээллийг өгч ажиллах болно.

- Осол юунаас болсон бэ?

- Ослын шалтгааныг цагдаа, хуулийн байгууллагын дүгнэлтийн дагуу үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно. "Говь" ХК нь 2,800 гаруй ажилтантай, Хөдөлмөр хамгааллыг сайтар сахиж, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг анхаарч ажилладаг боловч гэнэтийн, харамсалтай тохиолдлоор хүний амь эрсэдсэн тул цаашид улам анхаарч ажиллах болно.

 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.