Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

НЗДТГ хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд ШУА-тай хамтран төсөл хэрэгжүүлэхээр санал солилцжээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Бодлогын судалгааны тасгийн дарга С.Мягмаржав нар өнөөдөр Шинжлэх Ухааны Академийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтаар ШУА болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хооронд хамтран ажиллахаар 2018 онд байгуулсан санамж бичгийг үргэлжлүүлэн 2019-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцжээ.

Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслийн удирдагч М.Халиунбат “Хотын удирдлагуудын зүгээс баримталж буй бодлого нь хүн амьдрахад таатай орчныг бий болгоё гэж зорьж байна. Эрдэмтэн судлаачдынхаа санал болгож буй төлөвлөгөөг бид бүхэн нягталж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх болно” гэлээ.

Мөн уулзалтаар ШУА, ЗТХЯ, НЗДТГ, ХБНГУ-ын Сансар судлалын төвтэй хамтран “Ухаалаг хотууд тогтвортой хийгээд хөдөлгөөнт байдал” олон улсын  эрдэм шинжилгээний хурлыг  хамтран зохион байгуулах тухай, Хүрээлэн буй орчинд ээлтэй цас хайлуулах бодис, Улаанбаатар хотын халиа, хөрсний усны судалгаа, Улаанбаатар хотын хөрсний бохирдлын судалгааг хийж, бохирдлыг бууруулах, бохирдсон хөрсийг нөхөн сэргээх арга зүй, технологийн судалгаа зэрэг сэдвээр ШУА-иас хийсэн төслүүдийг хамтарч хэрэгжүүлэх асуудлуудаар санал солилцов.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс