Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын нисгэгч нар “мэргэжлийн бус” үйлдэл хийснийг ОХУ шүүмжилжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

ОХУ­-ын батлан хамгаалах яам хил зөрчилгүйгээр олон улсын агаарын бүсэд хуваарьт нислэг үйлдэж байсан бөмбөгдөгч онгоцнуудынх нь замыг хааж, аюултай, мэргэжлийн бус үйлдэл хийсэнд нь Өмнөд Солонгосын нисгэгчдийг буруутгажээ.

Оросын агаарын хүчний хоёр Ту-95МС бөмбөгдөгч онгоц өнөөдөр өглөө Япон тэнгисийн дээгүүр нисэж байхдаа Өмнөд Солонгосын хоёр F-16 сөнөөгч онгоцтой тулгарсан байна.

Энэ үеэр Өмнөд Солонгосын онгоцнууд Оросын онгоцнуудын замд хөндөлсөж, эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн гэж тус мэдэгдэлд өгүүлжээ.

Өмнөд Солонгосын тал өнөөдөр мэдэгдэхдээ Оросын нисэх онгоцнууд тус улсын агаарын хилийг зөрчсөн тул угтуулан сөнөөгч онгоцнууд илгээж, анхааруулах зорилгоор гал нээсэн гэсэн юм.

Харин Оросын батлан хамгаалах яам онгоцнууд нь Докдо арлаас 25 км зайнд буюу Өмнөд Солонгосын агаарын хилийн гадна нисэж байсныг мэдэгдэлдээ өгүүлжээ.

 

Эх сурвалж: Russia Today