Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хил зөрчсөн ОХУ-ын нисэх онгоцнууд руу Өмнөд Солонгосын арми анхааруулах зорилгоор гал нээжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө ОХУ-ын байлдааны гурван нисэх онгоц Өмнөд Солонгосын зүүн эрэг дагуу агаарын хилийг зөрчжээ.

Өмнөд Солонгосын арми тэдгээрийг хилээр буцааж гаргахаар сөнөөгч онгоцнуудаа нисгэсэн байна. “Өмнөд Солонгосын арми гэрэл тусгах, анхааруулах гал нээх зэрэг тактикийн арга хэмжээнүүдийг авлаа” гэж тус улсын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Оросын байлдааны онгоцнууд анх удаа Өмнөд Солонгосын агаарын хилийг зөрчсөн тохиолдол болохыг мөн мэдээлсэн байна. Үүнээс гадна өнөөдөр Хятадын хоёр байлдааны нисэх онгоц тус улсын агаарын хилийг зөрчжээ.

Хоёр улсын байлдааны онгоцнууд санаатай хил зөрчсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Өнөөдөр үдээс хойш Өмнөд Солонгосын тал Сөүлд суугаа ОХУ, Хятадын элчин сайд нарт албан ёсны эсэргүүцэл илэрхийлэхээр төлөвлөжээ.

 

Эх сурвалж: The Guardian