Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Францчууд далайд живсэн шумбагч хөлгөө 50 жилийн дараа оллоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Одоогоос 50 гаруй жилийн өмнө 52 хүнтэй хамт далайд живсэн “La Minerve” нэртэй шумбагч хөлгөө олсон тухай Францын тэнгисийн флот өчигдөр мэдээлжээ.

1968 оны нэгдүгээр сард Газар дундын тэнгист байлдааны сургуулилалт хийж байхдаа уг хөлөг үл мэдэгдэх шалтгаанаар живсэн юм. Өнгөрсөн хугацаанд олон удаа эрэл хайгуул хийсэн ч олж чадаагүй байжээ. Францын нэрт далайчин Жак Кустогийн баг ч олж чадаагүй юм.

Амь үрэгдсэн усан цэргүүдийн ар гэрийнхний шаардлагаар энэ оны эхээр орчин үеийн техник хэрэгсэлтэй баг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж байв.

Ингээд эрлийн ажиллагаанд оролцсон АНУ-ын Ocean Infinity хувийн компанийн хөлөг “La Minerve” шумбагчийг Газар дундын тэнгисийн ёроолоос олжээ.

Шумбагч нь Францын тэнгисийн бааз Тулоноос 45 км зайнд, 2,370 метрийн гүнд живснийг илрүүлсэн байна. Ямар шалтгаанаар дөрөвхөн минутын дотор шумбагч хөлөг живснийг тайлбарлаж чадаагүй байгаа.

Тэгвэл “La Minerve”-г олсноор энэ нууц тайлагдана гэдэгт олон хүн найдаж байна.

Шумбагч хөлөг гурван хэсэгт хуваагдсан байгааг Ocean Infinity компанийн Seabed Constructor хөлөг Ням гарагт илрүүлжээ. Уг хөлөг 2018 онд Аргентины эргийн ойролцоо живсэн Сан Хуан шумбагч хөлгийг мөн олж байсан юм.

 

Эх сурвалж: AFP