Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд анх удаа “ТАЙЛАНДЫН СОЁЛЫН ӨДӨР” нээлттэй үйл ажиллагаа 7 сарын 19-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 7 сарын 23
Сурталчилгаа

Монгол Улс болон Тайландын Вант Улс хооронд дипломат харилцаа тогтосны 45 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү ойн баярын хүрээнд Тайландын Вант Улсын консулын газраас 7-р сарын 19-нд буюу Баасан гарагт Сүхбаатарын талбайд “Тайландын Соёлын Өдөр”-ийг анх удаа зохион байгууллаа.

Энэхүү нээлттэй өдөрлөгт Тайландын Вант Улсын соёл, аж ахуй, уламжлалтай танилцан, урлаг соёлын тоглолтыг сонирхож, үндэсний хоол амтлан, Тайландын нэрийн хуудас болсон массаж хийлгэх зэрэг сонирхолтой үйлчилгээнүүдийг авах боломжтой байсан.

“Тайландын Соёлын Өдөр”-ийн товч хөтөлбөр:

10:30

Олон нийтэд үйлчилж эхэлнэ

11:00

Арга хэмжээг нээж Гадаад Харилцааны Яамны сайд Д.Цогтбаатар болон Тайландын элчин сайд Priya Khempon үг хэлнэ

11:30

Хоёр улсын урлагийн тоглолтууд, Му Тай боксын үзүүлэх тоглолтууд

18:00

Үйл ажиллагаа хаана

Арга хэмжээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хүмүүстэй холбогдох боломжтой.

“Уай энд Ар Монголиа” ХХК нь Тайландын Вант Улс болон Монгол улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах агентлагаар сонгогдон ажиллаж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.