Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Оросууд Байгал нуурыг аврахад туслахыг Леонардо ДиКаприогоос хүсэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн жүжигчдээс байгаль хамгаалах үйлсэд хамгийн их санаа тавьдаг хүн гэгддэг Леонардо ДиКаприогийн Инстаграм хуудас сүүлийн өдрүүдэд оросуудын бичсэн сэтгэгдлээр дүүрэх болжээ.

Тодруулбал дэлхийн хамгийн эртний, хамгийн гүн нуур бөгөөд хамгийн том цэвэр усны нөөц гэгддэг Байгал нуурыг аврахад анхаарал хандуулахыг хүссэн сэтгэгдлүүд нэрт жүжигчний сошиал хуудсыг дүүргэх болсон байна.

Оросын иргэдийн энэхүү ажиллагааг Улаан Үд хотын Весь Улан Удэ (ves_ulan_ude) Инстаграм хуудас удирдан явуулж байгаа ажээ.

 Сүүлийн үед Леонардо ДиКаприо 1998 онд байгуулсан Leonardo DiCaprio Foundation сангаараа дамжуулан байгаль хамгаалах үйлсэд олон сая ам.доллар зарцуулж байгаа.

Өвөг дээдсийнх нь дунд хоёр орос хүн байсан, өөрийгөө орос цустай гэж тооцдог тухайхаа тэр өмнө нь ярьж байжээ. Оросууд сэтгэгдэл бичихдээ ДиКаприог “Лёвушка” гэж нэрлэсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian