Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Төмөр замын гүүрэн гарцны доороос нас бараад удсан нярайн цогцос олджээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ сарын 17-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс нярай хүүхдийн цогцос олджээ.

Тодруулбал "БЗД-ийн аравдугаар хороонд байрлах төмөр замын гүүрэн гарцны доор нярай хүүхдийн цогцос байна" гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу очиж шалгалт явуулахад хүй нь цөглөсөн, эрэгтэй хүүхдийн цогцос байсан бөгөөд нас бараад удсан учраас өлгийн дотроо илжирч муудсан байжээ. Энэ хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд нас барсан нярайн эцэг, эхийг эрэн сурвалжилж байгаа юм байна.