2020/08/10
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
10°
B30
УЛААНБААТАР
18°
|
14°
23:00
S31
10°
00:00
S31
01:00
S31
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S26
07:00
S30
08:00
S30
10°
09:00
S30
13°
10:00
S32
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Болгар улсын насанд хүрсэн бүх иргэний мэдээлэл хакеруудын гарт оржээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг

Саяхан Болгар улсын татварын газрын мэдээллийн сан хакеруудын гарт орсноор тус улсын таван сая иргэний дэлгэрэнгүй мэдээлэл нийтэд ил болжээ.

Болгар улс 7 сая орчим хүн амтай гэж үзвэл тус улсын ажил хөдөлмөр эрхлэх насны бүх иргэний мэдээлэл алдагдсан гэсэн үг юм.

Засгийн газрын алдсан мэдээлэл кибер орчны гэмт этгээдүүдэд олон жил ашиглагдахыг мэргэжилтнүүд анхааруулж байна. “Хэрвээ хүмүүс нууц үгээ алдвал тэр дор нь сольж болдог. Харин төрсөн огноо хэзээ ч солигдохгүй. Гэрийн хаягаа ихэнх хүмүүс 5, 10, 20 жил ч сольдоггүй“ гэж мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн Гай Бункер энэ удаагийн халдлагын хор уршгийг тайлбарлажээ.

Болгар улсын эрх баригчид мэдээлэл алдсан хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд саяхан уг хэрэгтэй холбогдуулан 20 настай залууг баривчилсан байна.

Цагдаа нар түүний компьютер, гар утас зэрэг төхөөрөмжүүдийг хураан авсан тухай прокурорын газар мэдээлжээ. Хэрвээ баривчлагдсан залуу буруутай нь тогтоогдвол Болгарын хуулиар найм хүртэл жил шоронд хоригдох гэнэ.

Болгар улсын засгийн газар анх удаа нууц мэдээлэл алдаж байгаа нь энэ биш. Өнгөрсөн онд тус улсын бүртгэлийн алба компаниудын мэдээллийн санг гэмт этгээдүүдэд алдаж байжээ.

“Сүүлийн жил орчим хугацаанд засгийн газрын дэд бүтцэд кибер аюулгүй байдлын ноцтой асуудал байгааг Болгарын нийгэм, улс төрчид маш сайн мэддэг болсон. Харамсалтай нь одоо болтол юу ч хийгээгүй байна” гэж улс төрийн шинжээч, блоггер Асен Генов ярьж байна.

 

Эх сурвалж: CNN

 

x