Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Туркменистаны ерөнхийлөгч амьд байгааг Москва дахь элчин сайдын яам нь баталжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовыг нас барсан тухай мэдээ зарим хэвлэлүүдээр цацагдсан юм.

Тус улсын нийслэл Ашгабатад байгаа зарим эх сурвалжууд ерөнхийлөгчийг Бямба гарагийн үдээс хойш бөөрний хурц үрэвслийн улмаас нас барсан гэж мэдээлжээ.

Тэгвэл уг мэдээллийг ор үндэсгүй худал болохыг Москва дахь Туркменистаны элчин сайдын яамны төлөөлөгч Ням гарагт баталсан юм. 

Элчин сайдын яам үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Өчигдөр Туркмений төв мэдээллийн агентлаг Гурбангулы Бердымухамедовыг амарч байгаа тухай мэдээлжээ.

 

Эх сурвалж: ТАСС