Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр нутгийн төв хэсгээр, маргааш нутгийн зүүн хагаст, цаашид 24-25-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

Долоодугаар сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  

23-нд нутгийн зүүн хагаст, 24-25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Голуудын усны түвшин, үертэй байгаа эсэх мэдээллийг зураг дарж томруулан харна уу.