Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын 10,000 өндөр настан машин жолоодох эрхээсээ татгалзжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн сайн дурын үндсэн дээр өндөр настнуудын жолооны эрхийг хураах ажиллагааг явуулсан юм.

Өнгөрсөн хугацаанд 70-аас дээш насны 10,183 өндөр настан жолооны эрхээсээ сайн дураар татгалзсаныг Ням гарагт хотын захиргаа мэдээлжээ.

Жолооны эрхээсээ татгалзсан хүмүүст Сөүлийн захиргаа 100,000 воны ($85) нийтийн тээврээр зорчих эрх олгосон байна.

Сүүлийн жилүүдэд өндөр настнууд авто замын осол эндэгдэл гаргах нь нэмэгдсэн тул ийм арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ. Өндөр настан жолооч нарын гаргасан ослын тоо хэмжээ 2014 онд 13,662 байсан бол өнгөрсөн онд хоёр дахин нэмэгдэж, 30,550 хүрсэн тухай Сөүлийн судалгааны хүрээлэн мэдээлсэн байна.

Замын хөдөлгөөний осолд ахмадуудын эзлэх хувь энэ хугацаанд 6.8-аас 14 болж нэмэгджээ. Өмнөд Солонгосын үндэсний цагдаагийн газар ахмад настнуудад зориулсан хязгаарлагдмал эрхтэй жолооны зөвшөөрөл гаргахаар судалж байгаа гэнэ. Тухайлбал ийм эрхтэй жолооч нар хурдны замаар зорчих хориотой, машиндаа тусгай хамгаалалтын нэмэлт төхөөрөмж заавал суулгасан байх зэрэг нөхцлүүдтэй байх гэнэ.

 

Эх сурвалж: Yonhap News