Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Цэцэрлэгийн цахим бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордны Их Эзэн Чингис хааны танхимд

10:00 цагаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах сэдвээр явуулна.

БЗД-ийн Хүүхдийн эмнэлэгт

10:00 цагаас "Зуны чийрэгжүүлэлт"-ийн нээлт болно. 

БСШУС-ын яамны 401 тоотод 

10:00 цагаас Дэлхийн 12 орны 21 их сургууль, судалгааны төвийн залуу монголч эрдэмтдийг хамруулж буй "Монгол утга соёл, зан заншил" зуны сургалтын нээлт болно. 

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

10:30 цагаас Цахим бүртгэл, элсэлтийн талаар нийслэлийн Боловсролын газар, Мэдээлэл технологийн газраас мэдээлэл хийнэ. 

Монголын Уран зургийн галерейн хурлын танхимд

10:30 цагт Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төв, Солонгосын Соёлын өвийн сан хооронд соёлын өвийг хадгалж, хамгаалахад хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна.

MN мэдээллийн төвд 

11:00 цагаас Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Үйлдвэрчний эвлэлээс тус төвийн даргын томилгоог эсэргүүцэж буйгаа илэрхийлж "Эрүүл мэндийн салбар улс төрийн тоглоом биш" сэдвээр мэдээлэл хийнэ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.