Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Avengers: Endgame” орлогын түүхэн дээд амжилтыг тогтоолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Марвелийн супер баатруудын тухай “Avengers: Endgame” киноны орлого түүхэн дээд амжилт тогтоож, Жэймс Камероны “Аватор” бүтээлийн 10 жилийн ноёрхлыг халсан тухай Дисней компани Ням гарагт зарлалаа.

Дөрөвдүгээр сарын 26-нд нээлтээ хийж байсан уг бүтээлийн кинотеатруудаас олсон орлогын нийлбэр 13 долоо хоногийн дараа буюу өчигдөр $2.7902 тэрбум хүрсэн байна.

2009 онд гарч байсан “Аватар” өнгөрсөн хугацаанд нийт $2.7897 тэрбумын орлого олоод байв.

Бямба гарагт Марвел Студи болон түүнийг эзэмшигч Дисней компани өөрсдийнх нь бүтээсэн киноны орлого “Аватар”-ын орлогыг гүйцэхэд $500,000 дутуу байгааг зарлаад, уг зөрүү Ням гарагт нөхөгдөх боломжтойг урьдчилан мэдээлж байсан юм.

Дисней компани нь “Аватар”-ыг бүтээсэн “21stCentury Fox” студийг худалдаж авсан тул орлогын түүхэн дээд амжилтыг эзэмшигч хоёр кино хоёул тус компанид харьяалагдаж байна.

“Avengers: Endgame” киног бүтээх, сурталчлахад нийт $500 саяын зардал гаргаж байжээ.

 

Эх сурвалж: AFP