2019/08/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
03:00
S40
04:00
S40
05:00
S40
06:00
S40
07:00
S40
08:00
S40
09:00
S40
10:00
S40
10°
11:00
S40
11°
12:00
S40
11°
13:00
S40
12°
14:00
S40
12°

Математикийн 60-р олимпиадад оролцсон Монголын баг 116 орноос 26-р байрт жагсжээ

ikon.mn
2019 оны 7 сарын 20
iKon.MN
Зургийг: Монголын Математикийн Олимпиадын Хорооноос ашиглав.

Их Британи улсын Батт хотноо зохион байгуулагдсан Олон улсын математикийн 60 дугаар олимпиадад оролцсон Монгол Улсын сурагчид нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багаараа дэлхийн 116 орноос 26 дугаар байрт жагссан байна.

Тодруулбал, Нийслэлийн нэгдүгээр сургуулийн сурагч Мөнхбатын Өнөболд алт, 11 дүгээр сургуулийн сурагч Эрдэнэбатын Эрдэнэбилэг мөнгө, “Шинэ Монгол” сургуулийн сурагч Отгонбаярын Мишээл, “Олонлог” сургуулийн сурагч Батсайханы Долгормаа, нэгдүгээр сургуулийн сурагч Батсайханы Батмэнд нар хүрэл медаль хүртэж, “Олонлог” сургуулийн сурагч Амарзаяагийн Пүрэвзаяа тусгай шагнал авсан байна.

 

Үндэсний их баяр наадмын босгон дээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөлийн хурлаас нэр дэвшүүлж, Монгол Улсын Засгийн газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн математикийн багш Нямдоржийн Баянбатын шавь нар дээрх сурагчдад багтсан байна.

1959 онд Румынд болсноос хойш 60 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Олон улсын олимпиадад амжилттай оролцсон Монголын математикчдын багийн ахлагчаар Гомбодоржийн Баярмагнай, дэд ахлагчаар Ганцоожийн Батзаяа нар ажиллаж, хүүхдүүдээ удирдан чиглүүлжээ. Тэд Даваа гарагт эх орондоо ирнэ.

Олон улсын алт, мөнгөн медалийг төрийн өмчийн сургуулийн сурагчид хүртсэний зэрэгцээ энэ жил манай улсын эмэгтэй сурагчид дээрх олимпиадад үнэмлэхүй амжилт үзүүлсэн байна гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам мэдээллээ.

Тус олимпиадад багийн оноогоор нэгдүгээр байрт БНХАУ, АНУ хоёр жагсжээ.

Бусад улсын үр дүн болоод дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

x