Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Нэг хүнд 163.1 кг мах, 285.7 л сүү ногдож байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Үндэсний статистикийн хороо ХАА-н салбарын 2018 оны дэлгэрэнгүй судалгааг хийжээ.

Хөдөө аж ахуйн голлох, мал аж ахуйн салбар 1999 оныг хүртэл манай улсын ДНБ-ий 30-40%-ийг үйлдвэрлэж байсан бол 2000 оноос хойш байгалийн гамшиг, уул уурхай, үйлчилгээний салбарын өсөлтөөс үүдэн агших болсон. 

Гэхдээ салбарын үйлдвэрлэл тодорхой хэмжээнд өсөж буйг уг судалгаа харуулжээ. Тухайлбал, 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр, оны үнээр 4.4 их наяд, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2.8 их наяд төгрөгийг мал аж ахуйн салбар үйлдвэрлэсэн нь өмнөх оныхтой харьцуулахад оны үнээр 18.5 хувь өссөн дүн болж байна. 

Зураг 1. Дотоодын үйлдвэрт боловсруулсан малын гаралтай бүтээгдэхүүн, 2018 он

 
Эх сурвалж: ҮСХ

Эндээс харвал, махны үйлдвэрлэл өмнөх оноос 89.1 мянган тонноор өссөн бол нь сүүний үйлдвэрлэл 17.1 сая литрээр буурчээ. Түүнчлэн, 

  • Арьс, ширний үйлдвэрлэл 2.8 сая ширхэг
  • Хонины ноос 2.4 мянган тонн
  • Ноолуур 697.6 тонн
  • Тэмээний ноос 153.0 тонноор 
  • Өндөгний үйлдвэрлэл 55.2 сая ширхгээр
  • Зөгийн бал 47.4 тонноор өмнөх оноос тус тус нэмэгдсэн байна.

2018 оны дунджаар нэг хүнд ногдож байгаа бүтээгдэхүүнийг тооцвол 163.1 кг мах, 285.7 литр сүү байна. Өмнөх онтой харьцуулахад мах 25.5 кг-аар нэмэгдэж, сүү 11.1 литрээр буурсан үзүүлэлт аж. 

Зураг 2. Нэг хүнд ногдох мал аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүн

 
Эх сурвалж: ҮСХ