Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

15-17 насны дөрвөн хүүхэд бүлэглэн эмэгтэй жолоочийг зодож, автомашиныг нь дээрэмджээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хувиараа такси үйлчилгээ эрхэлж байсан эмэгтэйг хүчирхийлж, тээврийн хэрэгслийг нь дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ.

Тодруулбал, 2019 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 17:30 цагийн орчимд Баянзүрхийн товчооны гүүрний урд талаас үл таних дөрвөн залуу такси барьж явах замдаа жолооч эмэгтэйг хүчирхийлж, зодож, эрх чөлөөнд халдан, унаж явсан автомашиныг нь дээрэмдсэн гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Уг гэмт хэргийн дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлсэн байна.
    
Дээрх гэмт хэргийг 15-17 насны “Ж”, “М”, “У”, “Б” гэх дөрвөн хүүхэд үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд эдгээр хүүхэд дээрэмдсэн автомашинаа жолоодон явахад нь цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилжээ.

 

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв