Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Зохиолын санааг нь хулгайлсан шалтгаанаар Киото хотын анимэ студийг шатаасан гэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Японы Киото хотын Kyoto Animation компанийн байранд нэгэн этгээд гал тавьснаар 33 хүний амь үрэгдээд байгаа билээ.

Гал тавьсан 41 настай эрэгтэй гүн түлэгдэж, эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Тэр комик зургийн ном бүтээдэг компанийн гурван давхар байрыг тойруулан бензин асгаж шатаасан байна. Мөн үүргэвчиндээ дүүрэн хутга авчирсан байжээ.

Гал тавихдаа “Үхэцгээ!” хэмээн хашхирч байсныг гэрчүүд баталсан юм.

Гэмт этгээд өөрийнх нь зохиолын санааг Киото Энимэйшн компанийнхан хулгайлсанд бухимдаж, гал тавихаар шийдсэн болохыг Японы хэвлэлүүд өнөөдөр мэдээлжээ.

Компанийн захиргаа өмнө нь заналхийлсэн агуулгатай, нэр хаяггүй цахим шуудан хүлээн авч байснаа цагдаад мэдээлсэн байна. Гэхдээ энэ нь өчигдрийн хэрэг явдалтай холбоотойг тогтоогоогүй байгаа гэнэ.

Японы ерөнхий сайд Абэ Шинзо гүн эмгэнэл илэрхийлж, амьд үлдсэн хүмүүс түргэн эдгэхийг хүсэн залбирч байгаагаа мэдэгдсэн байна. Киото Энимэйшн компанийг сэргээн босгоход туслах хөдөлгөөнийг анимэ уран бүтээлийн фэнүүд санаачилж, GoFundMe сайтад хандив цуглуулсан нь нэг сая гаруй ам.долларт хүрээд байгаа ажээ.

 

Эх сурвалж: Kyodo News