Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Албан үүргээ гүйцэтгэж байгаад амь эрсэдсэн долоон алба хаагчийг эргэн дурсав

С.Бадрал, iKon.mn
2019 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газраас албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдаа эргэн дурсаж, цагдаагийн гавьяат үйлстнүүдийг дурсан хүндэтгэх “Бид мартахгүй” үйл ажиллагааг өчигдөр тус газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Уг үйл ажиллагааг нээж тус газрын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнхбат үг хэлжээ.  

 

Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдыг хүндэтгэж нийт бие бүрэлдэхүүн нэг минут дуугүй зогсон хүндэтгэл үзүүлж, алба хаагчдын намтараар бүтээгдсэн 10 минутын баримтат киног алба хаагчдын ар гэрийнхэнд үзүүллээ.  

Тус газарт ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байгаад амь эрсэдсэн долоон алба хаагч бүртгэгдсэн байдаг байна.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар