Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойн баяр тохиож байна

ikon.mn
2019 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойг тохиолдуулан баярын хурал, шагнал гардуулах ёслол өнөөдөр Мөрдөн байцаах албаны хурлын танхимд боллоо. 

Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд тэргүүтэй Зөвлөлийн гишүүдийн төлөөлөл болон төв орон нутгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, ахлах мэргэжилтэнүүд оролцсон юм.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа  Б.Даваажавын хэлсэн үгийг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэж байна.

"Эрүүгийн цагдаагийн албаны үе үеийн удирдлага, ахмад ажилтан, албан хаагч, хамтран ажилладаг байгууллагын удирдлага, ажилтнууд та бүхний энэ өдрийн амрыг эрье. Ардын хувьсгалын болон цагдаагийн байгууллагын 98, Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ой, “Цагдаагийн алба хаагчийн өдөр”-ийн баярын мэндийг Эрүүгийн цагдаагийн албаны даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлье.

Анх 1934 оны 02 дугаар сард Цагдан сэргийлэх байгууллагад гүйцэтгэх ажил эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй гүйцэтгэх ажлын тасгийг байгуулсан нь анхны зохион байгуулалттай бүтэц болж, өнөөдрийн Эрүүгийн цагдаагийн албаны үндэс суурь тавигдсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

Тэр цаг үеэс өнөөдрийг хүртэл түүхийн бүхий л цаг хугацаанд Эрүүгийн цагдаагийн алба нь төр засаг, түмэн олныхоо амар төвшин, аюулгүй байдлыг сахин хамгаалж ирсэн түүхэн гавьяатай билээ. Энэхүү гавьяаг энэ албатай ажил, амьдралаа холбож, мэдлэг чадвар, оюун ухаан, бие сэтгэлээ зориулсан үе үеийн удирдлага, ахмад ажилтан, албан хаагчид та бүхний хичээл зүтгэл, хоёргүй сэтгэлийн үр дүн гэдгийг бахархан тэмдэглэж хэлмээр байна.

 

Бид бүхэн албаныхаа түүхт 85 жилийн ойг ажлын үр дүн, ололт амжилтаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэхийг зорьж нийт 56 ажил, арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлээд байна. Тухайлбал:

Бид түүхт албаныхаа залгамж халаа болж, энэ цаг үед ажиллаж байгаадаа бахархаж, албаныхаа нэрийг өндөрт өргөж, хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй гүйцэтгэх ажлын шугамаар тэмцэх, мөрдөн шалгах чиг үүргээ хуулийн хүрээнд шударгаар, нэр төртэй хэрэгжүүлж ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойн баярт уригдан оролцож байгаа Цагдаагийн ерөнхий газрын удирдлага, ахмад ажилтан, албан хаагчид,зочид Та бүхэндээ ажлын амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсье"  гэж хэллээ.

Түүхт ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж буй алба хаагч нартаа ажлын амжилт хүсье.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар