Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Түрээсийн орон сууцанд орох иргэдийн бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 7 сарын 19
iKon.MN

“Рамада” зочид буудалд

09:00 цагт “Монгол, Солонгосын хүүхдийн мэс засалчдын анхдугаар симпозиум” болно.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт  “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан “Нийслэлийн Орон сууцны корпораци”-иас мэдээлэл хийнэ.

Монголын үндэсний музейд

11:00 цагт  Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд хадгалж буй Дарьганга хийцийн мөнгөн эдлэлийн "Нандин өв" үзэсгэлэнгийн нээлт болно. 

ХХААХҮЯ-нд

11:00 цагт Мал эмнэлгийн ерөнхий газраас орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэх ажлын талаар мэдээлэл хийнэ.

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн III хэлтэст

11:20 цагт  тус хэлтсийг үүсгэн байгуулсны 5 жилийн ойн хүндэтгэлийн ёслол болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

12:00 цагт  “Үндэсний аюулгүй байдал" судалгааны төвөөс "Үндсэн хуулийн өөрчлөлт Монголын тусгаар тогтнолд халдлаа" сэдвээр мэдээлэл хийнэ.

УДБЭТ-т 

14:00 цагт Мэдээлэл харилцаа холбооны салбарын 98 жилийн ойн баярын хурал болно.