Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгийн хэмжээгээр Билл Гэйтсийг гүйцсэн Францын тэрбумтан дэлхийн хоёр дахь баян хүн боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Францын хамгийн баян хүнд тооцогддог, LVMH группын гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч Бернар Арногийн хөрөнгийн хэмжээ саяхан Майкрософтыг үүсгэн байгуулагч Билл Гэйтсийнхийг гүйцэж түрүүлсэн юм. Тодруулбал түүний хөрөнгийн хэмжээ $103 тэрбум хүрээд байна.

Ингэснээр тэр Амазоны босс Жэф Безосын дараа дэлхийн хоёр дахь баян хүн болжээ.

LVMH групп нь тансаг ангиллын үнэртэн, хувцас, архи, бугуйн цагны зэрэг 70 гаруй брэндийг эзэмшдэг. Euronext Paris хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны үнэ энэ оны эхнээс 48 хувиар өсөөд байгаа юм.

Бернар Арногийн эзэмшдэг хамгийн өндөр үнэ цэнэтэй зургаан брэндийг дурдвал: Louis Vuitton, Sephora, Tag Heuer, Christian Dior, Marc Jacobs, Hennessy байна.

 

Эх сурвалж: Business Insider