Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2.8 хувиар буурчээ

ikon.mn
2019 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Үндэсний статистикийн хороо

Улсын хэмжээнд 2019 оны эхний хагаст 38.1 мянган эх амаржиж, 38.4 мянган хүүхэд төрүүлжээ.

Өнгөрсөн сарын хувьд 6,336 эх амаржиж, 6,387 хүүхэд төрүүлсэн. Үүнийг тавдугаар сартай харьцуулахад амаржсан эх 7.3 хувиар, амьд төрсөн хүүхэд 7.4 хувиар буурчээ.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 521 болж, өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар буурсан, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 632 болж, 2.8 хувиар буурсан байна.

Үндэсний статистикийн хороо

1,000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл энэ оны эхний хагаст 14 болж, өмнөх оны мөн үеийн түвшинд байгаа бол тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс нэг хүүхдээр буурсан байна.

Харин эхийн эндэгдэл энэ оны эхний хагаст ес болж, өмнөх оны мөн үеэс гурваар буурчээ. 100 мянган амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 23 болсон нь өмнөх оны мөн үеэс наймаар буурсан үзүүлэлт юм.

Мөн нас баралт 8,523 болж, өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар нэмэгджээ. Энэ оны эхний хагаст 1,000 хүнд ногдох төрөлт 11.7, нас баралт 2.6, ердийн цэвэр өсөлт 9.1 байна.