2019/08/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.73₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
06:00
S30
07:00
S30
08:00
S40
09:00
S26
10:00
S26
11:00
S26
11°
12:00
S26
11°
13:00
S30
12°
14:00
S30
13°
15:00
S30
13°
16:00
S30
13°
17:00
S30
13°

Агаарын тээврээр зорчигчдын тоо өсжээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 7 сарын 19
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Бүх төрлийн тээврийн орлого 2019 оны эхний хагас жилд 846.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 69.3 (8.9%) тэрбум төгрөгөөр өссөнийг үндэсний статитистикийн хорооноос онцоллоо. 

Авто тээврийн хувьд энэ оны эхний хагас жилд 20.0 сая тонн ачаа, давхардсан тоогоор 89.2 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 1.1 (5.4%) сая тонн, зорчигчид 10.6 (10.7%) сая хүнээр буурчээ.

Харин орлого нь энэ оны эхний хагас жилд 315.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.4 (2.7%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарсан байна. 

Төмөр замын тээврийн хувьд тээсэн ачаа 2019 оны эхний хагас жилд 13.2 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 1.2 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 977.2 (8.0%) мянган тонноор өсөж, зорчигчид 40.5 (3.2%) мянгаар буурсан байна.

Харин 2019 оны зургаадугаар сард тээсэн ачаа 2.2 сая тонн, зорчигчид 249.5 мянга болж, өмнөх сараас тээсэн ачаа 16.0 (0.7%) мянган тонн, зорчигчид 37.1 (17.5%) мянган хүнээр өссөн аж. Мөн орлого нь 2019 оны эхний хагас жилд 335.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 47.5 (38.2% ) тэрбум төгрөгөөр өсжээ. 

Зураг 1. Авто тээвэр, төмөр зам болон агаарын тээврээр зорчигчид, давхардсан тоогоор, 2019 оны эхний хагас жилд

 
Эх сурвалж: ҮСХ

Мөн агаарын тээврийн хувьд тээсэн ачаа 2019 оны эхний хагас жилд 1,489.7 тонн, зорчигч давхардсан тоогоор 477.5 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 21.6 (1.4%) тонноор буурсан бол зорчигчид 64.1 (15.5%) мянган хүнээр өссөн байна. Энэ нь агаарын тээврийн салбарын орлого 2019 оны эхний хагас жилд 194.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.4 (7.4%) тэрбум төгрөгөөр өсөхөд нөлөөлжээ. 

Агаарын тээврээр дотоодод зорчигчид 2019 оны эхний хагас жилд 192.3 (40.3%) мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 29.4 (18.0%) мянга, олон улсад зорчигчид 285.2 (59.7%) мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 34.7 (13.8%) мянгаар өссөн нь бүх төрлийн тээврийн орлого өсөхөд нөлөөлж байгаа юм. 

Зураг 2. Авто тээвэр, төмөр зам болон агаараар тээсэн ачаа, 2019 оны эхний хагас жилд

 
Эх сурвалж: ҮСХ

 

x