2020/09/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.07₮
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-7°
03:00
S40
04:00
S40
05:00
S40
06:00
S40
07:00
S40
08:00
S40
09:00
S40
10:00
S40
11:00
S26
12:00
S26
13:00
S40
14:00
S40
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

СТАТИСТИК: Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 55.9 хувийг 15-34 насны залуус эзэлж байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны зургаадугаар сарын эцэст 33.3 мянга байгааг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн  статистик мэдээллийн үеэр өнөөдөр онцоллоо.

Үүнээс харвал,

  • Бүртгэлтэй ажилгүй иргэд 23 мянга буюу 69.1 %
  • Ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд 10.3 мянга буюу 30.9 %-ийг эзэлж байна.

Харин нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 30.1 % нь буюу 6.9 мянга нь Улаанбаатарт байгаа аж. 

Түүнчлэн аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний зургаан сард ажилгүй 39.5 мянган иргэн шинээр бүртгүүлжээ. Бүртгэлтэй байсан 10.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 31.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. 

Иймээс өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 4.0 (9.1%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 2.1 (6.3%) мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 439 (4.5%) хүнээр өссөн үзүүлэлт болж буй юм. 

Статистик мэдээллийн үеэр анхаарал татсан өөр нэг зүйл нь хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны зургаадугаар сард 9,110 хүн шинээр бүртгүүлсэн байна. Ажил хайж буй шалтгааныг нь харвал эдгээр хүний 52.1 хувь нь ажлаасаа чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байжээ.

График 1. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд, ажил хайж буй шалтгаанаар, дүнд эзлэх хувиар, 2019 оны 6 дугаар сарын эцсийн байдлаар

 
эх сурвалж: ҮСХ

График 2. Бүртгэлтэй ажилгүй иргэд, боловсролын түвшнээр, дүнд эзлэх хувиар, 2019 оны 6 дугаар сарын эцэст

 
эх сурвалж: ҮСХ

Түүнчлэн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 55.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Энэ үзүүлэлт Өмнөговь, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Төв, Говь-Алтай, Өвөрхангай, Дорноговь, Архангай, Увс, Говьсүмбэр, Сүхбаатар, Дундговь аймагт улсын дунджаас 0.7-20.8 пунктээр илүү байгаа нь статистикаар гарчээ.

x