Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэл дэх хөшөөнүүдийг засварлаж эхэллээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Нийслэл дэх хөшөөнүүдийг засварлаж эхэллээ
Sara, ikon.mn - text to speech

Халх голын 80 жилийн ойн баярын бэлтгэл ажлын хүрээнд нийслэл дэх хөшөөнүүдийг засварлах ажил эхэлжээ.

Хан-Уул дүүргийн Зайсан толгой дахь “Зөвлөлтийн дайчдын хөшөөт цогцолбор”, Баянзүрх дүүргийн  “Эскадрилын хөшөөт цогцолбор”, Ум уулан дахь Чингис хааны сэрэг дүр, “Торгоны зам” буюу тэмээтэй хөшөө, Цэрэндоржийн гудамжинд байрлах хөшөө баримлууд, “Хэлмэгдэгсэдийн хөшөө”, Сүхбаатарын талбайн хөшөө орчмын засварын ажлуудыг хийж байна.

Ажлын явцтай Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцаж, “Танктай хөшөө”-ний суурь болон танкны их бие, автомашины зогсоолын түшиц хана, явган хүний замын хайс хашлага, Зайсан толгойн дээд хэсэгт байрлах “Зөвлөлтийн дайчдын хөшөө” тойрсон түшиц хана, орчны гэрэлтүүлэг, хөшөө орчмын чулуун сандлуудын өнгөний шийдэл болон бусад хийгдэх ажлуудад тодорхой үүрэг даалгавар өгчээ.

 
 

Хөшөөт цогцолборын засварын ажлыг наймдугаар сарын 1-ний дотор дуусгах юм байна.

 

 

Эх сурвалж: Хотын Захирагчийн ажлын алба