Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Японы хаан ширээг залгамжлах аав хүү хоёр тусдаа онгоцоор Бутаныг зорино

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Тавдугаар сард Японы хаан ширээнд ханхүү Нарухито заларсны дараа түүнийг залгамжлах нэг ба хоёрдугаар хүмүүс нь ханхүү Фүмихито, түүний хүү Хисахито нар болсон юм.

Наймдугаар сард тэдний гэр бүл Бутанд айлчилж, амрахаар болсон байна. Ингэхдээ аюулгүй байдлын үүднээс хоёр залгамжлагч тусдаа онгоцоор нисэх болсныг Токиогийн ордны захиргаа өчигдөр мэдээлжээ.

Шинэ хаан залрахаас өмнө Фүмихитогийн гэр бүлийг аялахад ийм арга хэмжээ авдаггүй байсан юм. Харин аав, хүү хоёрын хаан ширээг залгамжлах эрэмбэ дээшилсэнтэй холбоотой аюулгүй байдлыг хангах хэрэгтэй болжээ.

Ханхүү Фүмихито ганцаар нисэх бол ханхүү Хисахито ээжийн хамт тусдаа онгоцоор нисэж, Бутанд очсоныхоо дараа нийлэхээр болсон байна.

12 настай Хисахитогийн хувьд энэ нь анхны гадаад аялал болж байгаа гэнэ. Тэрээр өмнөх эзэн хаан Акихитогийн цорын ганц ач хүү юм.

Фүмихитогийн гэр бүл Хималайн бяцхан хаант улсад 10 хонохдоо тус улсын соёл, байгальтай танилцах юм байна.

Адилхан хаант засагтай Бутан улс 1986 онд Японтой дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны дээдсийн гэр бүлүүдийн хооронд найрсаг харилцаа бий болсон юм.

Японы хуулиар зөвхөн эрэгтэй залгамжлагч хаан ширээнд суух ёстой. Эрэгтэй залгамжлагч цөөрснөөс сүүлийн үед эмэгтэй хүнийг хаан ширээнд суулгах асуудал яригддаг болоод байгаа.

 

Эх сурвалж: Kyodo News