2019/08/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,673.17₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
14:00
S30
20°
15:00
S30
21°
16:00
S30
22°
17:00
S30
22°
18:00
S30
21°
19:00
S30
18°
20:00
S29
15°
21:00
S31
14°
22:00
S31
13°
23:00
S31
11°
00:00
S31
11°
01:00
S31
10°

Элсний хомсдол - Эхний сануулга

Барилга.мн
2019 оны 7 сарын 18
Барилга.МН

Барилгын үйлдвэрлэл түүнийг дагаад бетоны хэрэглээ, үйлдвэрлэл эрчимжих  хандлагатай байна. Бетоны үндсэн түүхий эд цементийн хувьд ч үйлдвэрлэлийн хангалттай хүчин чадал, бүтээгдэхүүний тасралтгүй нийлүүлэлттэй болсон. Том дүүргэгчийн хувьд ч дайрганы үйлдвэрлэл, хайрга-элсний холимогоос шигшиж буталсан хайрга гээд нэг хэсэгтээ гал залгуулах боломж буй. Харин элсний хувьд ялангуяа Улаанбаатар хотод байдал хүнд байна. Элсний хомсдол, чанар нь бетоны үйлдвэрлэл, чанарт нөлөөлөх гол хүчин зүйл болох төлөвтэй. 

Бетонд хэрэглэх элс нь бүдүүвтэр ширхэгтэй, цэвэр байх шаардлагатай. Уулын буюу салхины зөөгдөлтөөр үүссэн элс нь нарийн ширхэгтэй, тоосорхог хольц ихтэй байдаг тул бетонд тохирдоггүй. Тиймээс ч бид өнөөг хүртэл Туул голын сав газарт байгаа хайрга-элсний холимогоос ялгасан элсийг бетонд хэрэглэсээр ирсэн. Туул голын хайрга-элсний холимогт хайрга-элсний харьцаа 65:35 орчим байдаг бол өнөөгийн цутгамал бетоны хэрэглээний онцлогоос хамаарч нэг шоометр бетонд орох том, жижиг дүүргэгчийн жингийн харьцаа дунджаар 55:45 болж байна. Байгалийн энэ тогтоц, бетоны бодит хэрэглээ  нь элсний хомсдол үүсэх анхдагч нөхцөл юм.  

Байгаль орчны хамгаалал,  буруутай үйл ажиллагаанаас үүдэн элс-хайрганы нэлээд карьерүүд хаагдсан.  Дайрганы үйлдвэрлэл нэмэгдсэн ч бутлалтын үед гарч байгаа элсэрхэг хэсэг буюу 5мм-ээс жижиг ширхэгүүд 20 орчим хувь байдаг ч тоосорхог хольц ихтэй (жингийн 8-10% ч хүрдэг), 2,5-5мм хэмжээтэй ширхэгүүд зонхилдогоос бохир, ширхэглэл бүдүүн (ширхэгийн модуль 3,3-аас их) байдаг тул бетоны ажилд хэрэглэхэд угаах, бутлах, жижиг ширхэглэлтэй цэвэр элсээр баяжуулах зэрэг дахин боловсруулалт шаарддаг. Иймээс ч энэ элсийг шууд хэрэглэх боломж хомсоос гадна үнэ өсөх эрсдэлтэй.  

Сүүлийн үед элсний хомсдолтой холбоотойгоор угаагаагүй бохир элс, дайрганы элсэрхэг хэсгийг нийлүүлж, хэрэглэснээс бетон хольцийн хэвлэгдэх чанарыг хангуулахад хүндрэлтэй болж байгаа талаар зуурмагийн үйлдвэрүүд ярих боллоо.

2019 оны 3-4 сард “Аргай чулуу” ХХК-ийн лабораторит ирүүлсэн элсний 20 дээжийн шинжилгээний үр дүнг 1-р хүснэгтээр үзүүлэв.

Элсний зарим шинж чанар

 

Үзүүлэлт

Элсэн агуулагдах хайргалаг хольц,%

0.63мм шигшүүр дээрхи нийлбэр

0,14мм-ээс жижиг

Ширхэгийн модуль

Тоосорхог, шаварлаг

 

10

5-10мм

Бүгд

үлдэц,%

хэсэг, %

Мш

хольц, %

Шаардлага

0

5

5

35-70

10

2,1-3,25

 

X_min

0

0

0

51.87

0.75

2.70

0.10

X_max

5.36

26.87

28.69

79.60

6.06

3.60

8.42

X ̅

1.52

10.44

11.92

61.68

2.31

3.15

2.81

Шинжилгээгээр  элсэнд агуулагдах 5мм-ээс том ширхэг болох хайргалаг хольцоор 12 дээж буюу 60 хувь нь, элсний ширхэглэлийн хэмжээг үнэлдэг ширхэгийн модулиар 6 дээж буюу 30 хувь нь, тоосорхог, шаварлаг хэсгийн агууламжаар 13 дээж буюу 65 хувь нь стандартын шаардлага хангахгүй гарсан байна.

Ер нь элсэнд агуулагдах хайргалаг хольцын хэмжээ ихсэж, хэмжээ нь тогтворгүй байдаг нийтлэг зөрчлөөс гадна энэ он гарсаар элсний тоосорхог, шаварлаг хольцын хэмжээ ихсэж, ширхэглэл бүдүүрэх хандлага гарч байна.

“Аргай чулуу” ХХК-ийн лабораторит элсний тоосорхог, шаварлаг хольц бетон хольцын хөдөлгөөнт чанарт нөлөөлөх байдлын товч судалгаа туршилт хийж үр дүнг 2-р хүснэгтээр үзүүлж байна.  

Бетон хольцын хөдөлгөөнт чанарт элсний тоосорхог, шаварлаг хольцын нөлөөлөл

 

Материалын орц, кг

Үзүүлэлт

Дайрга

Элс

Цемент

Нэмэлт

Ус

У/Ц

Конусын

Бат бэх, кгх/см2

 

5-20мм

ТШ,%

Мш

ОРС42,5

 

 

 

суулт, мм

3 хон

28хон

А компани

1

11,0

8,2

5,2

0,057

2,080

0,40

60

411

559

 

 

2,89

3,10

 

Н-1  1,1%

 

 

 

 

 

2

11,0

8,2

5,2

0,057

1,900

0,36

210

330

547

 

 

0,10

2,99

 

Н-1  1,1%

 

 

 

 

 

3

11,0

8,5

4,8

0,057

2,360

0,49

20

264

438

 

 

2,89

3,10

 

Н-1  1,1%

 

 

 

 

 

4

11,0

8,5

4,8

0,067

1,750

0,48

160

314

525

 

 

2,89

3,10

 

Н-1  1,4%

 

 

 

 

 

5

11,0

8,5

4,8

0,077

1,900

0,39

220

313

517

 

 

2,89

3,10

 

Н-1  1,6%

 

 

 

 

 

Б. Компани

6

8,4

6,56

3,68

0,088

1,770

0,48

150

284

342

 

 

2,12

3,12

 

Н-2   2,4%

 

 

 

 

 

7

8,4

6,56

3,68

0,096

1,460

0,40

230

351

516

 

 

2,12

3,12

 

Н-2   2,6%

 

 

 

 

 

8

8,4

6,8

3,36

0,087

1,445

0,43

10

326

489

 

 

2,12

3,12

 

Н-2   2,6%

 

 

 

 

 

9

8,4

7,04

3,04

0,085

1,430

0,47

20

338

506

 

 

2,12

3,12

 

Н-2   2,8%

 

 

 

 

 

10

8,4

6,56

3,68

0,048

1,420

0,39

220

373

593

 

 

2,12

3,12

 

Н-3   1,3%

 

 

 

 

 

11

8,4

6,56

3,68

0,074

1,450

0,39

230

320

506

 

 

0,10

2,99

 

Н-2   2,0%

 

 

 

 

 

Тайлбар: Туршилтад ОРС 42,5 ангийн портландцемент, 5-20мм-ийн дайрга, А,Б гэсэн 2 компаниас ирүүлсэн ширхэгийн модуль ойролцоо, тоосорхог, шаварлаг хольц ихтэй 2,89%(Мш=3,10), 2,12%(Мш=3,12)  болон харьцуулах зорилгоор стандартын шаардлага хангах (ТШ=0,1%) элс,  Н-1(үйлдвэрлэгчийн санал болгосон зохистой орц-1,1%), Н-2(2,0%), Н-3(1,3%) гэсэн 3 төрлийн нэмэлт хэрэглэсэн болно.

Туршилтын үр дүнгээс харахад, тоосорхог, шаварлаг хольц ихтэй элсээр нэмэлтийн зохистой гэсэн орцоор бетон хольц бэлтгэхэд (№1) бетон хольц нь зуурах үед шингэрч тархаж эхлэх боловч хөдөлгөөнт чанараа огцом алдаж өтгөрөн, тархалт зогсож  конусын суулт эрс багасаж байна.  

Зөвхөн  элсийг  тоосорхог, шаварлаг хольц багатай(0,1%) элсээр сольж бүх материалын орцыг  хэвээр авч хольц бэлтгэхэд (№2,№11) усны зарцуулалт буурч ус-цементийн харьцаа багасан  бетон хольц тархалтаа хадгалж конусын суулт нэмэгдэж байна. 

Бага маркийн бетонд элсний орцыг нэмэгдүүлж, цементийн орцыг хасахад (№3,№8,№9,) бетон хольцын хөдөлгөөнт чанар эрс багасч хольц өтгөрч байна. Нэмэлт болон цемент, усны  орцыг нэмэгдүүлэхэд цемент, элсний тодорхой утганд бетон хольцын конусын суулт нэмэгдэх боловч асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүйгээс гадна бетоны үнэ өсөх тул эдийн засгийн хувьд үр ашиггүй болно. Эндээс харахад элсний тоосорхог, шаварлаг хольц ихсэх нь бетон хольцын хэвлэгдэх чанар цаашлаад бетоны бусад шинж чанарт нөлөөлөх нэг гол хүчин зүйл болох төдийгүй бетоны үнийг өсгөх нэг нөхцөл ч болохоор байна. Энд бас бетоны зарим нэмэлтийн нөлөөлөл ч ажиглагдаж байна.

Зарим үйлдвэр бетон хольцийн хөдөлгөөнт чанарын хадгалалтыг нэмэгдүүлэхийн тулд барьцалдах хугацааг удаашруулагч нэмэлт хэрэглэж байгаа нь ялангуяа сэрүүн үед бетоны бэхжлийг удаашруулж, хэв хашмалаа задлах хугацааг уртасгаж бүтээц эдлэхүүнд хагарал, гэмтэл гарах, ачаалал өгсөн үед нурж, эвдрэх ч эрсдэлд хүргэж болно.

Цемент, нэмэлтийн орцыг нэмэгдүүлэх замаар бетон хольцын хөдөлгөөнт чанарыг тодорхой нөхцөлд хангуулж болох боловч энэ нь асуудлыг бүрэн шийдварлэх, техник-эдийн засгийн оновчтой арга биш юм. Иймээс бетон хольцын хэвлэгдэх чанарыг хангуулах (конусын суултыг бариулах)-ын тулд стандартын шаардлага хангасан (ялангуяа тоосорхог, шаварлаг хольц, ширхэглэлийн бүрэлдэхүүнээр) элс хэрэглэх, нэмэлт, бетоны найрлагаа зөв сонгох, хэрэглэж буй түүхий эд, материал, бетон хольц, бетоны чанарын хяналтаа сайжруулах шаардлагатай байна. Үүнээс гадна элсний тоосорхог, шаварлагын хольцын орших хэлбэр,  эрдэс бүтэц, ус шаардалт эдгээр нь бетон хольц, бетоны шинж чанарт нөлөөлөх байдлын нарийвчилсан судалгаа, туршилт ч хийх хэрэгтэй юм. 

Ер нь элсний хомсдлыг арилгахгүйгээр бетоны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанартай бетон үйлдвэрлэх, бетоны чанарын тогтмол байдлыг хангах боломжгүй юм. Иймээс энэ чиглэлээр нөөцийг нэмэгдүүлэх эрэл хайгуул, технологийн боловсруулалт, орлуулан хэрэглэх боломж, зохистой хэрэглээ зэрэг эрдэм шинжилгээ, судалгаа туршилтын ажил хийх, бодлогын, зарчмын арга хэмжээг ойрын үед боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна.  

x