Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Цагдаагийн албаны мөр ариун, үйлс гэгээн байг"

С.Бадрал, iKon.mn
2019 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн байгууллагын түүхт 98, Тээврийн цагдаагийн албаны яруу алдарт 83 жилийн ойн баяр маргааш буюу 2019 оны долоодугаар сарын 19-ний өдөр тохионо.

Тээврийн цагдаагийн албанаас нийт алба хаагчид баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Цагдаагийн албанд хоёргүй сэтгэлээр залуу нас, бие, оюунаа зориулсан үе үеийн ахмад буурлууд, офицер, ахлагч, мөр зэрэгцэн ажиллаж байгаа мөрдөс нэгт алба хаагчиддаа, бидний найдвартай ар тал болж бат зогсдог гэр бүл, үр хүүхдүүд, ирээдүй хойч сонсогч нартаа Цагдаагийн байгууллагын түүхт 98, Тээврийн цагдаагийн албаны яруу алдарт 83 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Цагдаагийн албаны мөр ариун, үйлс гэгээн байг.