Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийн санаачилсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг дэмжинэ гэв

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-дахь АН-ын зөвлөлөөс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцсэн тухайгаа танилцууллаа.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “АН Үндсэн хуулийн өөрчлөлтөд өнөөдрийг хүртэл оролцоогүй байсан. Учир нь хуульд нийцүүлэх, Ерөнхийлөгчийн саналыг зайлшгүй тусгуулах байсан. 

Харин нэгэнт Ерөнхийлөгч өөрийнхөө саналыг өргөн барьсан учраас түүний саналыг дэмжиж, мөн АН-аас боловсруулсан саналыг илэрхийлж оролцох нь зүйтэй гэж үзсэн. 

Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцаас харахад Үндсэн хуулийн суурь зарчмын үзэл баримтлалд нийцээгүй. Энэ үйл ажиллагааг доголдуудах, ойлгомжгүй нөхцөл байдал үүсч байгаа учраас бид байр сууриа илэрхийлэх шаардлагатай гэж үзсэн. 

Түүнээс гадна Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуульд дээр бид хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзсэн.  
Өнгөрсөн хугацаанд бий болсон Үндсэн хуулийн гажуудлыг засахгүйгээр нэмэлт, өөрчлөлт оруулаад чанарыг өөрчлөлт гарахгүй гэж харж байгаа. Тиймээс 5-6 зарчмын байр суурийг илэрхийлж оролцох нь зүйтэй гэж үзээд байна. 

Нэгдүгээрт, сонгуулийн хэлбэрийн тухай асуудал. 76 жижиг тойргоос хувь хүнийг сонгосон нь парламетын нэгдмэл, бодлоготой байх эсэхэд хамгийн нөлөө үзүүлж ирсэн. Тиймээс УИХ-ын сонгуулийг холимог хэлбэрээр явуулах нь зүйтэй гэсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа. 

Хоёрдугаарт, Үндсэн хуульд тунхагийн шинжтэй байсан эдийн засгийн тухай ойлголтыг өөрчлөлх тухай асуудал одоогийн хэлэлцэж байгаа хуульд байхгүй байна. Энэ бол төрийн эдийн засгийн тухай ойлголт. Бид Үндсэн хуулиа өөрчилсөн ч эдийн засгийн бодлогоо өөрчлилж байгаагүй нь өнөөгийн эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгосон. 

Орон нутгийн хөгжлийг дэмжсэнээр эдийн засгийн асуудлыг өөрт нь бие даалгах өгөх, татвараа өөрөө хураадаг байх, төсвөө өөрөө баталдаг байх тухай асуудлыг Үндсэн хуульд тусгаж өгөх ёстой. 

Гуравдугаарт, аймар, нийслэл, сум, дүүргийн асуудал дээр Ерөнхийлөгчтэй нэгдмэл байр суурьтай байгаа. 

Мөн шүүхтэй холбоотой асуудал бидэнд санал нэгдэх зүйл олон байгаа. Санал нэгдэхгүй зүйл ч бий. Шүүгчийг томилох асуудлыг УИХ-д дангаар өгөх нь буруу гэж үзэж байгаа. 

Түүнчлэн байгалийн баялаг гэдэг ерөнхий нэр томёоноос бид татгалзах ёстой. Баялгийн сан бий болгох ёстой гэдэг Ерөнхийлөгчийн байр суурьтай бид санал нэг байгаа. 

Ард нийтийн санал асуулга зайлшгүй явуулах ёстой. Хэрэв бидний болон Ерөнхийлөгчийн тавьсан саналууд дэмжлэг авахгүй бол АН хэлэлцүүлгээс гарах нь зүй ёсны хэрэг гэж үзэж байгаа” гэлээ.