2019/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,726.12₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-22°
05:00
S31
-16°
06:00
S31
-16°
07:00
S31
-16°
08:00
S31
-15°
09:00
S32
-14°
10:00
S30
-13°
11:00
S30
-11°
12:00
S30
-9°
13:00
S30
-8°
14:00
S30
-5°
15:00
S30
-4°
16:00
S26
-5°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Илон Маск хүний тархийг компьютертэй холбох төслөө танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 17
iKon.MN

Мягмар гарагийн орой технологийн салбарын бизнесмэн, тэрбумтан Илон Маск өөрийн үүсгэн байгуулсан Neuralink стартап компанийн төслийн талаар анх удаа нийтэд танилцуулжээ.

Тус компани хүний тархийг компьютертэй холбох интерфэйсийн туршилтын загварыг бүтээгээд байгаа бөгөөд ирэх онд багтаж хүмүүс дээр турших төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Хүн төрөлхтөн роботуудын боол болохгүйн тулд компьютертэй холбогдон ажиллаж чаддаг болох ёстой гэсэн санааг Илон Маск удаан хугацаанд ярьж байгаа.

“Бидний эцсийн зорилго бол тархи-машиныг бүрэн холбодог интерфэйс бүтээх юм” гэж Маск ярьжээ.

 

Туршилтын интерфэйс нь үс шиг нарийхан зүүнүүдээс (электродууд) бүрдэх бөгөөд өндөр нарийвчлалтай робот  тэдгээрийг хүний тархинд аюул багатай аргаар суулгах юм байна.

Ийм мянга мянган электродыг тархинд суулгаснаар их хэмжээний мэдээлэл солилцох боломжтой болох гэнэ. Суулгасан интерфэйс нь чихэвчтэй утасгүй холбоогоор холбогдох юм.

Энэ нь цаашаагаа ухаалаг гар утастай холбогдоно. Одоогоор Neuralink компанийнхан гар утсыг бодлоороо удирдах зорилготой ажиллаж байгаа гэнэ.

Цаашлаад робот гарыг ч бодлоороо удирдах боломжтой болох ажээ.

“Би хиймэл оюуны аюулын талаар олон жил ярьж байгаа. Хамгийн өөдрөгөөр төсөөлсөн ч бид машинаас хоцрох нь тодорхой. Харин тархи-машины өргөн зурвасын интерфэйстэй болсноор бид хиймэл оюунтай өөрсдийгөө холбож, хүчирхэгжиж чадна. Энэ бол маш чухал” гэж Илон Маск тайлбарлажээ.

 

Эх сурвалж: AFP

 

x