Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Засгийн газар “Оюу Толгой”-н 34 хувиа зарахыг та дэмжиж байна уу?

Б.Ану
2019 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

''Оюу толгой” ХХК нь эзэмшлийн дараах бүтэцтэй. Үүнд:

  • Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Оюу толгой” ХХК (34 хувь)
  • Туркойз Хилл Ресурс (66 хувь). 

Харин Рио Тинто нь Туркойз Хилл Ресурс компанийн 50.8 хувийг шууд бусаар эзэмшдэг. Рио Тинто 2010 оны 12 дугаар сараас “Оюу толгой” төслийн менежментийг хариуцсан.

Монголын Засгийн газрын хувьд 34 хувьд ногдох үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлаа зээлээр нөхөж яваагаас Монгол Улсын хүртэх ашиг улам хойшилсоор байгаа билээ. Хамгийн сүүлд буюу өчигдөр гэхэд Рио Тинто групп Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюу толгойн гүний уурхайн төслийн хуваарь, зардлын талаарх шинэчилсэн мэдээллийг гаргаад буй.

РТ-ийн тайлбарт "Гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын капитал зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн болох 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар давуу байна" гэжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь Монголын талын эзэмших 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтын зардал мөн харгалзах хэмжээнд өссөн гэсэн үг.

Тэгвэл сүүлийн үед үүсээд буй ОТ-г тойрсон маргааны хүрээнд Монголын Засгийн газар өөрийн эзэмшлийн 34 хувиа зарах, бууруулах хувилбарууд яригдах болоод байна. Үүнд та бүхэн саналаа өгнө үү.

Санал асуулга: