Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Булган, Архангайн малчдын исгэсэн айраг шилдгээр шалгарав

ikon.mn
2019 оны 7 сарын 17
iKon.MN
 

“Хөхүүрийн айраг” наадмыг гурав дахь жилдээ буюу долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгууллаа.

Энэхүү наадам нь хөхүүрийн шилдэг айргыг шалгаруулж ардын уламжлалт ёс, зан үйлийг сэргээх, Үндэсний уламжлалт баяр наадмыг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр болгох, ард түмэнд соёлын өв, уламжлалт мэдлэг арга ухааныг дэлгэрүүлэх, хөхүүрт айраг исгэж хэрэглэдэг уламжлалт арга, ёсыг сэргээн хөгжүүлэх ач холбогдолтой билээ.

 

Уг наадамд Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэн С.Доржханд, Булган аймгийн Сайхан сумын иргэн Б.Даваасүрэн, Архангай аймгийн Хотонт сумын иргэн О.Баяндэлгэр, Цэнхэр сумын иргэн С.Самбуудорж, Т.Пагмадулам нар оролцож нийт 3 аймгийн 4 сумаас 5 малчин уламжлалт аргаар хөхүүрт исгэсэн айргаараа оролцсоноос гадна, айрагтай холбоотой соёл, уртын дуу, магтаал, ерөөл, зан үйлийг наадамчин олонд танилцуулав.

 

Наадмын үеэр “Сайхан айраг”, “Шилдэг хөхүүр”, “Шилдэг гэр”-ийг I, II, III байраар шалгаруулж цом, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

“Сайхан айраг”:

Булган аймгийн Сайхан сумын малчин А.Даваасүрэнгийн исгэсэн айраг сайхан айргаар шалгарсан бол II байрт Архангай аймгийн Хотонт сумын малчин О.Баяндэлгэр, III байрт Архангай аймгийн Цэнхэр сумын малчин С.Самбуудорж, тусгай байрт Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Т.Пагмадуламын исгэсэн айраг шалгарлаа.

“Шилдэг гэр” номинаци

 I байрт Булган аймгийн Сайхан сумын малчин А.Даваасүрэн, II байрт Архангай аймгийн Цэнхэр сумын малчин С.Самбуудорж, III байрт Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Т.Пагмадулам

“Шилдэг хөхүүр” номинаци:

I байрт Булган аймгийн Сайхан сумын малчин А.Даваасүрэн, II байрт Архангай аймгийн Цэнхэр сумын малчин С.Самбуудорж, III байрт Өвөрхангай аймгийн Уянга сумын малчин С.Доржхандын хөхүүр тус тус шалгарав.

 

Мөн хөдөө орон нутгийн оролцогч болон наадамчин олны дунд дэмбээний тэмцээнийг хоёр удаа зохион байгуулж Булган аймгийн Сайхан сумын малчин А.Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэн Д.Батдорж нар түрүүллээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс