Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хуурамч Феррари, Ламборгини үйлдвэрлэдэг үйлдвэрийг Бразилд илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Италийн алдарт Феррари, Ламборгини автомашинуудыг хуурамчаар үйлдвэрлэдэг газрыг илрүүлж, хааснаа Бразилын цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.

Тус улсын өмнөд Санта Катарина мужид байрлах үйлдвэрийг эзэмшиж байсан эцэг, хүү хоёрыг баривчилж, бусдын оюуны өмчид халдсан хэрэгт шалгаж эхэлсэн байна.

Тэд хуурамч машинаа нэг бүрийг нь $45,000-$60,000-аар сошиал сүлжээгээр дамжуулан  худалддаг байжээ.

Италийн компаниудын гаргасан гомдлын дагуу Бразилын цагдаа баривчлах ажиллагааг Даваа гарагт явуулсан байна.

 

Баривчлах ажиллагааны үеэр дутуу угсарсан найман автомашин болон Феррари, Ламборгини брэндийн тоноглолуудыг үйлдвэрээс илрүүлжээ. Нийт хэдэн хуурамч машин үйлдвэрлэж, зарсныг тогтоохоор ажиллаж байгаагаа цагдаагийн газар мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press