Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

ХУРДАН МОРЬ: Даага гарааны зурхайгаас хөдөллөө

ikon.mn
2019 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол түмний уламжлалт Үндэсний их баяр наадмын дааганы уралдаан эхлэхэд бэлэн болж, хүлэг морьд гарааны зурхайгаас хөдөллөө.

Энэ жил 284 даага бүртгүүлснээс 200 орчим нь уралдаж байгаа юм.

Төрийнхөө баяр наадамд шандас сорихоор газар, газраас ирсэн 200 орчим хурдан даага 11 км зайд уралдана.

Өнгөрсөн жилийн наадмаар Сүхбаатар аймгийн Халзан сумын Нэргүйн Баярхүүгийн зээрд даага түрүү магнайд хурдалсан бол Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Төмөрхүрээгийн Төрмөнхийн зээрд даага аман хүзүүдэж байсан юм.