Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хүй долоон худагт хуушуур, худалдааны 210, Төв цэнгэлдэх хүрээлэнд 400 цэг ажиллана

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 нийт 610 зөвшөөрөгдсөн цэг ажиллана.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын 400 албан хаагч, явуулын хоёр лабораторитойгоор Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай гэсэн таван газарт долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйд байнгын хяналт тавих аж.