2019/09/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗУРАГЛАЛ: Төв цэнгэлдэх болон Хүй долоо худаг дахь автомашины зогсоолууд

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 11
iKon.MN
 

Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүдэд А, Ж, DК, Ү, Г, улаан, ногоон М зэрэг нийт 7 төрлийн зөвшөөрлүүд олгогдлоо.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим 2,500,  Хүй долоо худагт 7,500 автомашины зогсоол, нөөц 6,000 нийт 16,000 тээврийн хэрэгслүүд зогсох боломжийг бүрдүүлжээ.

Иргэд авсан зөвшөөрлийн ар талд байрлах маршрутын дагуу хөдөлгөөнд оролцох, ялгалт хийгдэж байгаа уулзварууд дээр байрлагдсан мэдээллийн самбаруудад заасны дагуу хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвлөж байна.

Зөвшөөрлийн дагуу зогсох байршлын зургууд:

“А”, “ДК” ангиллын зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах “Наадам” төвийн 500 автомашины авто зогсоолд

 

“Ж” буюу жуулчдад зориулсан зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талд “Говийн од” ХХК-ны зогсоолд байруулна.

 

“Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – ХУД-ийн “Хурд” хорооллын баруун талд байрлах “Суруго Монгол” ХХК-ны  500 автомашины зогсоолд байрлуулна. 

 

“Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – “Суруго Монгол” ХХК-ны чанх урд талд  300 автомашины зогсоолд байрлуулна.  

 

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 637 автобус, 603 такси нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллана.

Мөн богино эргэлтийн 3 чиглэлд /Дүнжингарав, Мишээл экспо, Төв цэнгэлдэх хүрээлэн/ 20 автобус 3 минут тутам үнэ төлбөргүй үйлчилнэ. 

 
 
 
 

Дүнжингарав худалдааны төв рүү 22 чиглэлийн 135 автобус, Мишээл экспо худалдааны төв рүү 13 чиглэлийн 76 автобус үйлчлэх юм.

 

Эх сурвалж: ТЦА

x