Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Шүдлэн морины уралдааны үеэр зургаан хүүхэд мориноос унасан. Азаар бэртээгүй"

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Шүдлэн. Гэрэл зургийг mpa.mn /2019.07.10/
00:00 00:00
"Шүдлэн морины уралдааны үеэр зургаан хүүхэд мориноос унасан. Азаар бэртээгүй"
Sara, ikon.mn - text to speech

Шүдлэн морины уралдааны дараа Хурдан морины салбар комиссоос мэдээлэл хийлээ.

"Шүдлэн насны морьдын уралдаанд 350 морь бүртгүүлснээс гарааны зурхайгаас 236 морь гарч уралдлаа. Хурдан морьдын уралдааны түрүү хар үрээг 11 настай М.Тэмүүн хүү унаж хурдлуулсан бол аман хүзүүдсэн хар үрээг 10 настай Б.Энхбаяр хүү унасан байна.

Гуравт хурдалсан зээрд халзан үрээг 13 настай Ц.Баярбат, дөрөвт орсон хар үрээг 8 настай Б.Мөнх-Очир, тавд орсон хээр алаг үрээг 12 настай Д.Мөнхтэмүүжин хүү унаж хурдлуулсан.

Уралдааны үеэр нийт зургаан хүүхэд мориноосоо унасан. Үүнээс хоёр нь барианы орчимд ирээд, дөрөв нь уралдааны замд унасан. Азаар хүүхдүүд бэртээгүй. Мөн морь эндээгүй" гэв.