Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хүй долоо худагт болсон хязаалан насны морьдын уралдааны үеэр гэмт хэрэг, зөрчилгүй тайван байв

ikon.mn
2019 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Хязаалангийн уралдаан. Гэрэл зургийг mpa.mn 2019 он.
00:00 00:00
Хүй долоо худагт болсон хязаалан насны морьдын уралдааны үеэр гэмт хэрэг, зөрчилгүй тайван байв
Sara, ikon.mn - text to speech

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам Хүй долоо худагт хязаалан насны морьдын уралдаанаар өнөөдөр /2019.07.10/ эхэллээ.

Энэ жилийн хязаалангийн уралдаанд тоосоо өргөхөөр 184 хурдан үрээ гарааны зурхайгаас гарсан юм.

Хүй долоо худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 1,000 гаруй алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Хамгаалалт, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар одоогийн байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй.

Наадамчин олон та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн, бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хулгайлах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Эх сурвалж: ЦЕГ