2021/08/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.77₮
B30
УЛААНБААТАР
28°
|
13°
B30
УЛААНБААТАР
23°
|
15°
B30
УЛААНБААТАР
21°
|
12°
04:00
S31
10°
05:00
S31
10°
06:00
S32
10°
07:00
S32
11°
08:00
S32
14°
09:00
S30
17°
10:00
S30
20°
11:00
S32
22°
12:00
S32
24°
13:00
S30
26°
14:00
S30
27°
15:00
S30
27°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Hello Kitty”-гийн эзэнд Европын Холбоо их хэмжээний мөнгөн торгууль оноожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг

“Hello Kitty” брэндийг эзэмшигч Японы Санрио компанийг Европын Холбооны шударга өрсөлдөөнийг хамгаалах газраас 6.2 сая еврогоор торгох шийдвэр гаргажээ.

Санрио нь “Hello Kitty”-гээс гадна My Melody, Little Twin Stars, Keroppi, Chococat зэрэг хэд хэдэн брэндийн дизайн, лиценз, бараа бүтээгдэхүүний эрхийг эзэмшдэг юм.

Европын Холбоо тус компанийг 2017 оноос хойш шалгаж эхэлсэн байна.

Шалгалтын үр дүнд Санрио компани Европ дахь гэрээт борлуулагчиддаа өөрийн орноос бусад орны зах зээлд бизнес эрхлэхийг нь шууд болон шууд бусаар хориглож байсныг тогтоожээ.

Өөрөөр хэлбэл Европын нэг орны борлуулагч Европын Холбоон дотроо өөр улс орнуудад бизнес эрхлэх боломжгүй байв.

Энэ хязгаарлалт нь Европын Холбооны нэгдсэн том зах зээлд бизнесээ өргөжүүлэх гэсэн олон компаниудад саад болж, өрсөлдөөнийг хаан, эцсийн дүндээ хэрэглэгчдийг хохироож байсныг тогтоож, торгууль оноохоор болсон байна.

“Hello Kitty аяга, Chococat тоглоомыг Европын хаанаас ч өрсөлдөхүйц үнээр авснаараа хэрэглэгч Европын Холбооны нэгдмэл зах зээлийн гол үр шимийг хүртэх юм” гэж шударга өрсөлдөөнийг хамгаалах газрын захирал Маргарет Вестагер мэдэгджээ.

Европын Холбоо нь өөрийн гишүүн 28 орны 500 гаруй сая хүн амыг нэг зах зээлд нэгтгэж, дэлхийн хамгийн том эдийн засаг болох амбицтай ажилладаг.

Санрио компанид авсан торгуулийн арга хэмжээ нь уг амбицийг харуулсан явдал болж байна.

“Hello Kitty” нь анх 1974 онд зах зээлд танилцуулагдаж, өнөөдөр олон тэрбумын эргэлттэй том бизнес болоод байгаа юм.

Ийм брэндийн бараа бүтээгдэхүүнүүд өнөөдөр дэлхийн 130 орчим улсад борлуулагдаж, жил бүр 50,000 төрлийн шинэ бараа бий болдог тухай Санрио компани мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP

 

x