Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Орос улс Европ-Хятадыг холбосон 2,000 км урт хурдны замыг байгуулахаар боллоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Орос улс Европ-Хятадыг холбосон 2,000 км урт хурдны замыг байгуулахаар боллоо
Sara, ikon.mn - text to speech

ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев газар нутаг дээгүүрээ 2,000 км урт үргэлжилсэн хурдны зам байгуулах төслийг эхлүүлэх зөвшөөрөл өгчээ.

Уг авто замаар Европ болон Хятадын зах зээлүүдийг холбох зорилготой юм. Төслийн нийт өртөг $9.5 тэрбум болж байна.

“Меридиан” нэртэй уг төсөл нь Казахстаны хилээс Беларусийн хил хүртэл үргэлжилж, Хятадын зах зээлийг Европтой холбох хурдны замын нэг хэсэг болох юм.

Төсвөөс хөрөнгө гаргалгүй зөвхөн хөрөнгө оруулагчдын мөнгөөр уг замыг босгоно гэж Оросын эрх баригчид төлөвлөжээ. Гол хөрөнгө оруулагч нь Хятадаас байх бололтой.

Гэхдээ хөрөнгө оруулагчид уг төслөөс хамгийн багадаа $500 саяын орлого олох, мөн хил боомтыг хаах зэрэг улс төрийн эрсдлүүд үүсэхгүй байх баталгаа нэхэж байгаа гэнэ.

Хурдны замаар зорчих автомашинуудаас авах хураамжийн орлогоор хөрөнгө оруулалтаа 12 жилд нөхнө гэж тооцсон байна.

“Меридиан” хурдны зам нь Хятадаас Европт ачаа бараа газраар тээвэрлэх хамгийн дөт зам болох ажээ.

 

Эх сурвалж: Russia Today