Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлгээний галт тэрэг автомашинтай мөргөлдөж, хоёр хүн ГССҮТ-д хүргэгджээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр зам тээврийн ноцтой осол гарсан байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө.

"2019 оны долоодугаар сарын 9-ний өдрийн 11 цаг 40 минутын орчимд Амгалангийн 413 км буюу "Том холбохын гарам" дээр сэлгээний галт тэрэг Тoyota Prius маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан.

Гармын анхааруулах улаан гэрэл асаж, хаалт бууж байх үед уг Тoyota Prius маркийн автомашин гарам руу орсон байна.

Автомашинд хоёр хүн зорчиж явсан бөгөөд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн.

Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна" гэв.

Иргэд төмөр замын гарамтай хэсгээр зорчихдоо хурдаа бууруулж, анхааруулах тэмдэг ассан үед зогсож, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцож байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.